Гринландын мөсөн бүрхүүл хурдтай хайлах болсныг эрдэмтэд анхааруулж байна

Баруун Европыг нөмөрсөн урьд өмнө үзэгдээгүй хэт халуун далайн түвшнээс гурван мянган метрийн өндөр Гринландын мөсөн бүрхүүлийг хурдтай хайлахад хүргэж буйг эрдэмтэд анхааруулж байна.

Хойд туйлтай залгаа, агууламжаараа дэлхийд хоёрт орох Гринландын мөсөн бүрхүүлээс 160 тэрбум тонн нь энэ хавраас эхлэн хайлжээ. Далайд ийм их хэмжээний цэнгэг ус цутгаснаар баруун хойд Европ тэр чигтээ аадар бороо, үерт автах аюултайгаас гадна даяар дэлхийн цаг агаарт сөргөөр нөлөөлнө гэж Данийн ус, цаг уурын институтын ажилтан Рут Моттрем сэрэмжлүүлжээ.

Гринландад дор хаяж 50 тэрбум тонн хиймэл мөс асгаж байж л цаашдын хайлалтыг зогсоох боломжтой гэж ус, цаг уурын мэргэжилтнүүд үзэж байна.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close