Д.Трамп В.Путин руу утсаар ярьж Сибирийн түймэртэй тэмцэхэд туслая гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин руу өчигдөр утсаар ярьж Сибирийн ойн түймэртэй тэмцэхэд тусламж үзүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн тухай “BBC” агентлаг уламжилжээ.

В.Путин хариуд нь гүн талархал илэрхийлээд шаардлага гарвал тусламжаас татгалзахгүй гэсэн байна. Тэрээр Сибирьт түймэртэй тэмцэхэд зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийг оролцуулах шийдвэр гаргасан тухайгаа Д.Трампад хэлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч түүнчлэн ойн түймэртэй тэмцэхэд тусламж үзүүлэхийг хүссэн Д.Трампын санаачлагыг хоёр орны харилцаа цаашид хэвийн байдалд орох бүрэн боломжтойг харуулсныг онцолжээ. Хоёр орны удирдагч цаашид утсаар төдийгүй биечлэн уулзаж ярилцаж байхаар тохиролцсон аж.

ОХУ-ын Монголтой хил залгаа Эрхүү муж, Буриадаас гадна Красноярскийн хязгаар, Якутад гурван сая га газрын ойд хэд хоногийн турш түймэртэй байгаа юм.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close