Оны шилдэг хөлбөмбөгчинд нэр дэвшигчдийг зарлажээ

 

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) оны шилдэг хөлбөмбөгчинд нэр дэвшигч 10 тамирчны нэрийг зарлажээ.

Энэ жил Английн премьер лигийн “Ливерпул”-ийн гурван тоглогч Садио Мане (Сенегал), Мохамед Салах (Египет), Виржил Ван Дейк (Нидерланд), “Тоттенхэм Хотспур”-ын Харри Кейн (Англи) болон Криштиану Роналду (“Ювентус”, Португал), Маттейс Де Лигт (“Ювентус”, Нидерланд), Лионел Месси (“Барселон”, Аргентин), Френки Де Йонг (“Барселон”, Нидерланд), Эден Азар (“Реал”, Бельги) , Килиан Мбаппе (“Пари Сен Жермен”, Франц) нар тус тус нэр дэвшсэн байна.

Оны шилдэг хөлбөмбөгчнийг 2018 оны долдугаар сарын 16-наас 2019 оны долдугаар сарын 19-ний хооронд үзүүлсэн амжилтаар тодорхойлох ба санал асуулгад үндэсний шигшээ багуудын дасгалжуулагч, ахлагчдаас гадна спортын сэтгүүлчид, интернет хэрэглэгчид оролцох бөгөөд шагналыг есдүгээр сарын 23-нд Италийн Милан хотноо гардуулах ажээ.

Өнгөрсөн оны шилдэг хөлбөмбөгчнөөр Хорватын шигшээ баг ба “Реал”-ын хагас хамгаалагч Лука Модрич шалгарсан билээ.

Б.Төгсөө 

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close