УЕФА-гийн супер цомын тоглолтыг Франц хатагтай С.Фраппар шүүнэ

 

Европын Хөмбөгийн холбоо-УЕФА-гийн супер цомын түүхэнд ерөнхий болон талбайн захын шүүгчдээр анх удаа эмэгтэйчүүд ажиллахаар боллоо. Тус цомын төлөөх 44 дэх удаагийн тоглолт Туркийн нийслэл Стамбул хотноо “Водафон парк” цэнгэлдэхэд энэ наймдугаар сарын 14-нд Английн хоёр багийн хооронд болно. Аваргуудын лигт түрүүлсэн Ливерпүүл, Евро лигт түрүүлсэн Челси цом өргөхийн төлөө өрсөлдөнө.

УЕФА-гаас талбайн ерөнхий шүүгчээр Франц хатагтай С.Фраппарыг, талбайн захын хоёр шүүгчээр Францын Мануэле Николози, Ирландын Мишель О’Нил нарын эмэгтэйчүүдийг тохоон томилсон байна. Харин талбайн дөрөв дэх шүүгчээр Туркийн Чакыр гэдэг нэр хүндтэй эрэгтэй шүүгчийг ажиллуулах боллоо. Видео давталтын VAR-ын ширээний ард Францын Клеман Тюрпен голлон, Франсуа Летесье (Франц), Марк Борш (Герман), Массимилиано Иррати (Итал) нар түүнд туслахаар суух болов.

Е.МЯГМАРСҮРЭН

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close