ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг нарын ЖДҮ-гийн хэргийн шүүх хурал хойшиллоо

“Онч шийдэл” ТББ-аас ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 2016, 2017 онд гурван удаагийн тушаалаар ЖДҮХС-аас 300 аж ахуйн нэгжүүдэд зээл олгохдоо ашиг сонирхлын зөрчилтэй байсан, авлига авсан гэх үндэслэлээр шүүхэд ханджээ. Уг нэхэмжлэлийн шүүх хурал өнөөдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч 14 хоног хойшиллоо.

Шүүх бүрэлдэхүүн зарим нотлох баримт дутуу, нөхөн бүрдүүлэх шаардлагатай гэж үзжээ. Түүнээс гадна уг нэхэмжлэлд хариуцагчаар Засгийн газар татагдсан ч гарын үсэг зурж тушаал гаргасан гэдгээр тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг татагдаж байгаа бололтой. Өнөөдрийн шүүх хуралд сайд асан Б.Батзориг өөрийн биеэр ирээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө ирүүлсэн байжээ.

Эх сурвалж: ura.mn Г.Дорж

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close