БНХАУ Тайваньд сөнөөгч онгоцууд нийлүүлэх АНУ-ын компаниудын эсрэг хориг арга хэмжээ авна гэв

 

БНХАУ Тайваньд “F-16V” сөнөөгч онгоцууд нийлүүлэх АНУ-ын компаниудын эсрэг хориг арга хэмжээ авна гэж Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ген Шуан мэдэгджээ.

Ген Шуан мэдэгдэл хийхдээ, “Тайванийн асуудал гагцхүү Хятадын дотоодын хэрэг бөгөөд манай улс энэ тал дээр ашиг сонирхлоо тууштай хамгаалах болно. Бид АНУ-ыг хамтарсан тохиролцоонуудаа биелүүлж, Тайваньд сөнөөгч онгоцууд нийлүүлэх явдлаа нэн даруй зогсоохыг шаардаж байна. Манай улс ашиг сонирхлоо хамгаалан Тайваньд зэвсэг нийлүүлэхэд оролцох АНУ-ын компаниудын эсрэг хориг арга хэмжээ авах болно” гэжээ.

АНУ-ын Конгресс тус улсын Засгийн газрыг Тайваньд найман тэрбум ам.долларын үнэ бүхий 66 “F-16V” сөнөөгч онгоцыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэхийг зөвшөөрөөд байгаа юм.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close