АНУ-ын зохиолч Эрик Сегалын “Хайрын түүх” бестселлер ном монгол хэлнээ хэвлэгдэн гарчээ

 

АНУ-ын зохиолч Эрик Сегалын бичсэн “The New York Times” сонины 1970 оны шилдэг бестселлер ном “Хайрын түүх” анх удаа монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа. Оюутан хосын романтик хэрнээ эмгэнэлт хайр дурлалын тухай өгүүлэх тус номыг “Зууны мэдээ”, “Үг”, “Ардчилал”, “Өдрийн шуудан” зэрэг сонинд ажиллаж байсан сэтгүүлч Н.Баттүшиг орчуулжээ.

“Хайрын түүх” АНУ-д 1970 оны хоёрдугаар сарын 14-нд худалдаанд гарангуутаа шууд бестселлер ном болж, 33 хэлнээ орчуулагдан 20 гаруй сая хувиар хэвлэгдсэн билээ. Энэ номыг нэр хүнд бүхий утга зохиолын шүүмжлэгчид Америкийн ХХ зууны “Ромео Жульетта хоёр” гэж үнэлсэн нь бий.

Артур Хиллерийн найруулсан “Хайрын түүх” кино номоосоо дутахгүй амжилтад хүрсэн бөгөөд маш бага, ердөө 2.2 сая ам.долларын төсвөөр бүтсэн ч зардлаа 50 дахин нугалж кино театруудаас 106,4 сая ам.доллар цуглуулжээ. “Хайрын түүх” кино дуулиан тарьж таван номинацид “Алтан бөмбөрцөг”, нэг номинацид “Оскар”-ын шагнал тус тус авсан юм.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close