Эмэгтэй жүжигчдийг орлогын хэмжээгээрээ Скарлетт Йоханссон дахин тэргүүлэв

 

Бизнес мэдээллийн “Forbes” сэтгүүлээс уламжлал болгон жил бүр гаргадаг хамгийн их орлоготой эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг АНУ-ын Скарлетт Йоханссон хоёр жил дараалан тэргүүлжээ. Тэрээр 2018 оны зургадугаар сараас энэ оны зургадугаар сарын хооронд 56 сая ам.доллар цуглуулсан байна.

Скарлетт Йоханссон “Өшөө авагчид: Төгсгөл” (“Avengers: Endgame”) кинонд тоглон 35 сая ам.доллар, ирэх жил дэлгэцнээ гарах “Хар бэлэвсэн эхнэр” (“Black Widow”) кинонд тоглон 21 сая ам.доллар тус тус “халаасалжээ”.

Түүний араас “Орчин үеийн гэр бүл” (“Modern Family”) олон ангит телевизийн кинонд тоглодог Колумбиас гаралтай Америкийн жүжигчин Софиа Вергара 44.1 сая ам.долларын, гуравт Риз Визерспун 35 сая ам.долларын орлоготойгоор тус тус жагссан аж.

Топ 10 эмэгтэй жүжигчдийн орлого өнгөрсөн жилтэй харьцуулахад 69 хувиар өсч 314.6 сая ам.долларт хүрсэн ч эрэгтэй жүжигчдийнхээс (588,3 сая ам.доллар).хавьгүй доогуур хэвээр үлджээ.

Б.Төгсөө

 

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close