Моника Беллуччи, Венсан Кассел нар Венецийн кино наадамд олны өмнө хамтдаа гарав

 

Гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй ч 17 жилийн турш хамт амьдарч Дева, Леони гэх хоёр хөөрхөн охинтой болсон, цагтаа кино ертөнцийн хамгийн сайхан хос гэгдэж байсан Моника Беллуччи, Венсан Кассел нар Венецийн 76 дахь олон улсын кино наадамд хамтдаа иржээ.

2013 онд салсан алдарт хос 17 жилийн өмнө хамтдаа тоглосон Францын найруулагч Гаспар Ноэгийн “Эргэлт буцалтгүй” (“Irréversible”) киноны шинэчилсэн хувилбарын нээлтэд оролцсон аж.

Олны өмнө хамт гаралгүй удсан жүжигчид хэдий салсан ч найз нөхдийн харилцаагаа хадгалан үлдэж чадсан гэнэ. Венсан Кассел Тина Кунаки гэх бүсгүйтэй гэрлэсэн ба шинэхэн хос хэдхэн сарын өмнө Амазони охинтой болжээ.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close