Венецийн кино наадмын Гран приг “Жокер”-т өглөө

Дэлхийн кино урлагийн хамгийн ууган буюу Венецийн наадмын Гран при буюу “Гэгээн Маркийн алтан арслан” шагналыг Америкийн найруулагч Тодд Филлипсийн бүтээсэн “Жокер” кинонд өглөө.

Лидо арлын Киноны ордонд болсон шагнал гардуулах ёслолын үеэр тус кино наадмын олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүн ингэж зарласнаар Венецийн 76 дахь кино наадам хөшгөө хаажээ.

Хоакин Фениксийн гол дүрийг нь бүтээсэн тус кино “DC Comics” хэвлэлийн газрын цуврал комикс номын супер баатар Бэтмений гол дайсан Жокерийн тухай өгүүлдэг байна.

Бүтэлгүй алиалагчийн ердийн нэг түүх мэт эхэлдэг “Жокер” Венецийн кино наадмын үндсэн шалгаруулалтад багтсан 21киноноос эрс ялгаран үзэгчид төдийгүй шүүгчдийн анхаарлыг илүүтэй татжээ.

Бэтмений тухай өмнөх кинонуудтай ямар ч холбоогүй тус бүтээл “Оскар”-т нэр дэвших нь гарцаагүй гэж олон нэр хүндтэй кино шүүмжлэгч үзэж байна. “Жокер” аравдугаар сарын 4-нөөс дэлхийн кинотеатруудад гарч эхлэх юм.

Харин шилдэг найруулагчийн “Мөнгөн арслан” шагналыг “Төгсгөлгүйн тухай” (About Endlessness) киногоор Шведийн Рой Андессон, “Ял тулгалт” ” (“J’accuse”) киногоор 86 настай польш гаралтай Францын нэрт мастер Роман Полански нар тус тус гарджээ.

Шилдэг эрэгтэй жүжигчнээр Жек Лондоны “Мартин Иден” романаас сэдэвлэсэн ижил нэртэй кинонд тоглосон Италийн Лук Маринелли, шилдэг эмэгтэй жүжигчнээр “Бурханд залбирахуй” (“Gloria Mundi”) кинонд гол дүр бүтээсэн Ариана Аскарид нар тус бүр тодорчээ.

Б.Төгсөө  

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close