Серена Вильямс “Их дуулга”-ын дөрвөн тэмцээнд дараалан түрүүлж чадсангүй

 

Хэдийнэ газрын теннисний домог болсон 37 настай Серена Вильямс “Их дуулга” цуврал тэмцээний нэг болох АНУ-ын аварга шалгаруулах нээлттэй “US Open” тэмцээний эмэгтэйчүүдийн финалд өөрөөсөө 18 насаар дүү Канадын Бьянка Андреескуд 3:6, 5:7 харьцаагаар хожигдлоо.

Ийнхүү тэрээр “Их дуулга”-ын дөрвөн тэмцээнд дараалан финалдсан ч түрүүлж чадсангүй.

Серена Вильямс “US Open”-ий зургаа, Вимблдон ба Австралийн нээлттэй АШТ-ий тус бүр долоо, Францын нээлттэй АШТ-ий гурван удаагийн аварга юм. Тэрээр “Их дуулга”-ын тэмцээнд нийт 23 удаа түрүүлсэн ба энэ үзүүлэлтээр 24 түрүү авсан Австралийн Маргарет Кортын дээд амжилтыг давтахад ганцхан түрүүлэх л дутаад байгаа билээ.

Бьянка Андреескугийн хувьд “Их дуулга”-ын тэмцээнд түрүүлж буй 2000 оноос хойш төрсөн анхны залуу тамирчин болж байгаа аж.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close