Тувад сэтгүүлчид, ажиглагчид бүхий автобус руу гал нээжээ

 

ОХУ-ын Төрийн думын гишүүн С.Натаров “Facebook” хуудсаараа мэдэгдэл хийж, Красноярскийн хязгаар, Тувагийн хил дээр үл таних этгээд нар Тувагийн Дээд хурлын сонгуулийг сурвалжлахаар явж байсан сэтгүүлчид болон ажиглагчид бүхий автобус руу буугаар буудсан гэжээ.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл, хэсэг бүлэг баг зүүсэн морьтой хүмүүс автобусны дугуйг нэвт буудсан тухай мөн мэдээлжээ.

ОХУ-ын Дотоод хэргийн яамнаас мэдээлэл хийхдээ, “Буудлагад өртсөн хүн байхгүй. Хэрэг болсон газар ажиллаж буй ажлын хэсэг хараахан эргэж ирээгүй байна. Ирэхээр нь дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой” гэсэн байна.

ОХУ-д, үүний дотор Тувад өнөөдөр орон нутгийн сонгууль болж байгаа билээ. Тувагийн иргэд Дээд хурлынхаа 32 гишүүн, үүнээс талыг нь намын жагсаалтаар сонгох юм.Тувагийн Дээд хурлын сонгуульд “Нэгдсэн Орос”, “Шударга Орос”, Либерал ардчилсан нам, Коммунист намаас нэр дэвшигчид оролцож байна.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close