“Дориан” хар салхины улмаас Бахамын арлуудад 44 хүний амь эрсдээд байна

“Дориан” далайн хар салхинд улмаас Бахамын арлуудад дор хаяж 44 хүний амь эрсдээд буй тухай “АВС” агентлаг мэдээлэв.

Бахамын арлуудын Эрүүл мэндийн сайд Двейн Санзагийн мэдээлж буйгаар,  сураггүй алга бологсдын цогцсыг далайгаас олох магадлал бага тул амь үрэгдэгсдийн бодит тоо хавьгүй их ажээ. Байгалийн гамшиг Бахамын арлуудын 13 мянга орчим барилга байшинг нурааж, өргөн уудам газрыг усанд живүүлсэн байна.

“Дориан” далайн хар салхи улмаар Канадын Нью-Брансвик, Нью Скотланд, Эдвард хунтайжийн арал зэрэг мужид хүрч байшингуудын дээврийг хуу татан моддыг унагаж 500 мянган хүн тог цахилгаанүй үлдсэн аж. Канадын эрэгт далайн давалгаа 15 метрийн өндөрт хүрч байжээ.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close