Рафаэл Надал “US Open”-д дөрөв дэх удаагаа аваргалав

 

Испанийн алдарт теннисчин Рафаэл Надал ОХУ-ын 23 настай шинэ од Даниил Медведевийн ширүүн эсэргүүцлийг давж 4 цаг 54 минутын турш үргэлжилсэн таван үеийн амаргүй тоглолтод (5:7, 3:6, 7:5, 6:4, 4:6) хожин АНУ-ын нээлттэй АШТ буюу “US Open”-д дөрөв дэх удаагаа аваргалав.

Мэргэжлийн теннисчдийн холбоо (PTA)-ны чансаанд хоёрт бичигдэж буй 33 настай Рафаэл Надал “Их дуулга”-ын “Roland Garros”-т хамгийн их буюу 12, “US Open”-д дөрөв, “Вимблдон”-д хоёр, “Australian Open”-д нэг, нийт 19 удаа түрүүлээд байна. Теннисийн түүхэнд “Их дуулга”-ын тэмцээнүүдэд Швейцарийн Рожер Федерер л түүнээс их буюу 20 удаа аваргалжээ.

Даниил Медведев 2005 оноос хойш “Их дуулга”-ын тэмцээний финалд тоглосон Оросын анхны теннисчин болсон байна. Тэрээр РТА-гийн шинэчилсэн чансаанд дөрөвт бичигдэх нь тодорхой болжээ.

АНУ-ын нээлттэй АШТ нь “Их дуулга”-ын улирлын дөрөв дэх буюу хамгийн сүүлийн тэмцээн юм. Энэ удаагийн тэмцээний шагналын нийт сан 57 сая сая ам.доллар байсан бөгөөд Рафаэл Надал 3.85, Даниил Медведев 1.9 сая ам.долларын шагнал тус тус гардчээ.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close