ОХУ-ын 85 бүс нутагт орон нутгийн сонгууль болжээ

 

ОХУ-ын 85 бүс нутагт өчигдөр нэгдсэн санал хураалтын өдөр болсон тухай “ТАСС” агентлаг мэдээлж байна.

Санал хураалтын өдрөөр таван мянга гаруй янз бүрийн түвшний, үүний дотор 13 бүс нутгийн хууль тогтоох байгууллага, 16 бүс нутгийн захирагч, 22 бүс нутгийн төв хотуудын Дум, гурван бүс нутгийн төв хотын дарга нарын сонгууль тус тус болжээ.

Түүнчлэн нэг мандат бүхий дөрвөн тойрогт (Хабаровскийн хязгаар, Новгород, Свердловск ба Орловск мужууд) ОХУ-ын Төрийн думын гишүүдийн нөхөн сонгууль болжээ

Сонгуулийн эцсийн дүн хараахан гараагүй ч бараг бүх бүс нутагт Оросын эрх баригч “Нэгдсэн Орос” нам олонхи хэвээр үлдэх төлөвтэй.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close