В.Путин байгалийн хийг Монголоор дамжуулан БНХАУ руу нийлүүлэх асуудлыг судлах үүрэг өгчээ

OХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дэлхийд байгалийн хийн экспортоор тэргүүлэгч “Газпром” компанийн тэргүүн А. Миллертэй уулзахдаа тус улсын Ямал дахь байгалийн хийг Монголоор дамжуулан БНХАУ руу нийлүүлэх асуудлыг судлахыг үүрэгдсэн тухай “ТАСС” агентлаг мэдээлжээ.

В.Путин БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх баруун буюу Монголын газар нутгаар дамжин өнгөрөх чиглэлийг амаргүй боловч хэрэгжих бүрэн боломжтойг онцолжээ. Тэрээр түүнчлэн Хятад руу тус чиглэлээр Ямал төдийгүй Эрхүү буюу Красноярскийн мужаас нийлүүлж болох байгалийн хийн хэмжээг шалгахыг хүссэн байна.

“Газпром”-ын тэргүүн А.Миллер хэлэхдээ, Хятад руу зүүн чиглэлээр байгалийн хий нийлүүлэх “Сила Сибири” хоолой ирэх арванхоёрдугаар сарын 1-нд нээхийг түүхэн үйл явдал болохыг тэмдэглэжээ. Тэрээр байгалийн хийг Монголоор дамжин өнгөрөх баруунаас гадна Алс дорнодын чиглэлээр нийлүүлэх асуудлыг Хятадын талтай идэвхтэй хэлэлцэж буй тухай мэдээлсэн аж.  

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close