Жеки Чан Оросын фэнүүддээ видео мэндчилгээ илгээв

 

Хонгконгийн алдарт жүжигчин Жеки Чан Орос-Хятадын хамтарсан “Луугийн тамгын нууц” киноны Москвад болсон нээлтэд оролцож чадаагүйдээ Оросын фэнүүдээсээ хүлцэл өчсөн байна.

Тулаантай киноны нэрт мастерын хуваарьт гэнэтийн өөчлөлт орсны улмаас Москвад хүрэлцэн ирж амжаагүй гэнэ. Тэрээр Оросын фэнүүддээ видео мэндчилгээ илгээж, “Орос хэлт бүс нутгийн бүх анд нөхөр, фэнүүддээ мэнд хүргэе. Саяхан би та бүхэнтэйгээ Орост уулзах учиртай байв. Гэвч зарим нэг шалтгаанаас үүдэн Москва руу нисч чадсангүй” гээд оросоор “Прошу прощения, я вас люблю” (“Уучлаарай, та бүхэндээ хайртай шүү”) гэж хэлжээ.

Оросын найруулагч Олег Степченкогийн “Луугийн тамгын нууц” кино нь “Вий” киноны үргэлжлэл бөгөөд эхэндээ “Вий 2: Хятад руу аялсан нь” нэртэй байсан ч Жеки Чан, Арнолд Шварценнеггер нар туслах дүрд тоглосон тул нэрийг нь ийн өөрчлөхөд хүрсэн байна.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close