БНАСАУ-ын хулгайн загасчид ОХУ-ын хилчдийг буудаж шархдуулжээ

 

 ОХУ-ын хилчид Японы тэнгис дахь тус улсын эдийн засгийн онцгой бүсэд хоёр хөлөг онгоцоор хулгайгаар загасчилсан БНАСАУ-ын 80 гаруй иргэнийг саатуулсан тухай “ТАСС” агентлаг уламжилжээ.

Нэг хөлөг онгоцны багийнхан хилчдийн шаардлагыг биелүүлэхээс татгалзсан төдийгүй гурван хилчинг буудаж хүнд, хөнгөн шархдуулсан байна.

ОХУ-ын Гадаад хэргийн яам болсон үйл явдалтай холбогдуулан тус улсад БНАСАУ-ын хэргийг түр хамаарч буй Зин Чон Хепийг дууджээ. Цаг гаруй үргэлжилсэн уузалтын дараа Зин Чон Хеп сэтгүүлчдэд ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close