АНУ-ын “Patriot” цогцолборууд Саудын Арабын нефтийн объектуудыг хамгаалж чадаагүй ажээ

 

Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Саудын Арабын агаараас хамгаалах хүчний зэвсэглэлд буй АНУ-ын зенит-пуужингийн “Patriot” цогцолборууд тус улсын томоохон нефтийн объектууд руу хийсэн довтолгоог няцааж чадаагүй явдлыг ид хэлэлцэж байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеог Саудын Арабын хаан ширээг залгамжлагч хунтайж Салман Аль Саудтай уулзахаар Жидда хотноо хүрэлцэн ирэхэд сэтгүүлчид энэ талаар асуужээ.

Майкл Помпео хариулахдаа, “Агаараас хамгаалах цогцолборууд дэлхий даяар байнга найдвартай ажилладаггүй билээ. Хамгийн шилдэг цогцолборууд ч заримдаа байг илрүүлж чаддаггүй. Саудын Арабт болсон шиг довтолгоонууд цаашид амжилтад хүрэхгүй байх тал дээр бид ажиллах болно” гэсэн аж.

Энэ сарын 14-ний шөнө “Saudi Aramco” компанийн нефть боловсруулах хоёр үлдвэрийг нисгэгчгүй аппаратуудаар довтлон түймэрт автуулсан билээ. Халдлагыг Йемений хуситуудын бүлэглэл зохион байгуулснаа мэдэгджээ.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close