Массачусетсийн технологийн дээд сургууль дэлхийн их сургуулиудын чансааг тэргүүлэв

Их Британийн “Quacquarelli Symonds” (QS) компаниас жил бүр гаргадаг дэлхийн их сургуулиудыг төгсөгчдийнх нь ажил эрхлэлтээр дүгнэдэг чансааг энэ жил АНУ-ын Массачусетсийн технологийн дээд сургууль тэргүүлжээ.

АНУ-ын Станфорд болон Калифорнийн их сургуулиуд удаалсан байна.

Жагсаалтын эхний аравт түүнчлэн Австралийн Сиднейн их сургууль, АНУ-ын Харвардын их сургууль, Хятадын Цинхуа их сургууль, Австралийн Мельбурны их сургууль, Их Британийн Кембрижийн их сургууль, Хонгконгийн их сургууль, Их Британийн Оксфордын их сургууль тус тус оржээ.

ТОП 10-т Европ тивийн нэг ч их сургууль багтсангүй. Швейцарийн Цюрихийн техникийн дээд сургууль ердөө 17-д л жагсчээ.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close