Москвад нэг цагдаа нөгөөгөө буудаж амь насыг нь бүрэлгэв

 

ОХУ-ын Москвагийн метроны “Рязанский проспект” буудлын ойролцоо авлига авсан хэрэгт сэжиглэгдсэн эргүүлийн албаны цагдааг саатуулах ажиллагааны үед тэрээр эсэргүүцэн гар буу гаргаж нэг цагдааг буудан хороож, нөгөөг хүнд шархдуулсан тухай “РИА Новости” агентлаг уламжлав.

ОХУ-ын Дотоод хэргийн яамны хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд гэмт этгээдийг саатуулсан гэжээ. Саатуулагдсан этгээдэд тус улсын Эрүүгийн хуулийн 317 дугаар зүйл ангийн дагуу хууль сахиулах байгууллагын ажилтны амь насанд халдсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

ОХУ-ын Дотоод хэргийн яамны дотоод аюулгүй байдлын Ерөнхий газар болсон хэрэг явдалтай холбогдуулан албан хаагчдынхаа дотор шалгалт явуулж эхэлжээ.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close