Рианна Сөүлд “Fenty Beauty” брэндийн дэлгүүрээ нээв

 

Поп хөгжмийн од Рианна Өмнөд Солонгосын Сөүл хотноо хүрэлцэн ирж гоо сайхны бүтээгдэхүүний “Fenty Beauty” брэндийн дэлгүүрээ нээжээ.

Азид анхных болох “Fenty Beauty” брэндийн дэлгүүр “Shinsegae Duty Free” супермаркет дотор байрласан аж. 31 настай алдарт дуучин бүсгүй гоо сайхны бүтээгдэхүүнийхээ давуу талыг өөр дээрээ түрхэн солонгос бүсгүйчүүдэд танилцуулжээ.

Улмаар бие хамгаалагчдынхаа хамт Сөүлийн төвөөр явган зугаалжээ. Папарацци нар түүнийг бүчихэд тайван зугаалахад нь саад болохгүйг хүссэн байна.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close