ОУВС-гийн захирлаар Болгарын К.Георгиеваг томилжээ

 

Олон улсын валютын сангийн захирлаар ажиллаж байсан Францын К.Лагард энэ сарын 12-нд Европын төв банкны тэргүүнээр сонгогдсон тул албан тушаалаа орхисон билээ. Тэгвэл тус сангийн Гүйцэтгэх зөвлөл түүний оронд Болгарын иргэн К.Георгиеваг өчигдөр томилжээ.

Тэрээр 1944 онд үүссэн тус байгууллагыг удирдахаар томилогдож буй зах зээлийн эдийн засаг бүрдэж буй улсын анхны төлөөлөл болж байгаа юм.

66 настай К.Георгиева ОУВС-г ойрын таван жилд удирдах ажээ. Хэдийнээс тогтсон уламжлалын дагуу ОУВС-гийн захирлыг Европын холбоо, харин Дэлхийн банкны тэргүүнийг АНУ томилдог байна.

К.Георгиева Болгарын нийслэл Софи хотын Карл Марксын нэрэмжит эдийн засгийн дээд сургуульд (өдгөө Үндэсний ба дэлхийн эдийн засгийн их сургууль) 1986 онд докторын зэрэг хамгаалсан бөгөөд АНУ-ын Йель, Харвардын их сургуулиудад эрдэм шинжилгээний ажил хийж байжээ. Тэрээр англи, франц, орос хэлтэй юм.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close