Асашёрюү Д.Дагвадоржийн төрсөн ахын хүү жюүрёо зиндаанд дэвшин секитори болжээ

 

Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн том хүү, мэргэжлийн сүмогийн их аварга Асашёрюү Д.Дагвадоржийн ах Д.Сугаррагчаагийн хүү Хошёрюү С.Бямбасүрэн Рэйва тооллын анхны секитори буюу цолтой бөхөөр тодорсон байна. Тэрээр ирэх арваннэгдүгээр сарын башёд жюүрёо зиндаанд дэвшин барилдахаар юм.

Тацүнами дэвжээний бөх тэрээр манай улсаас тодорсон 35 дахь сектори болжээ. Энд тэмдэглэхэд, Хошёрюү С.Бямбасүрэн мэргэжлийн сүмод хамт хөл тавьсан алдарт их аварга Тайхогийн ач хүү Наяагаас түрүүлж цолонд хүрчээ.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close