АНУ-ын баг холимог буухиа уралдааны анхны дэлхийн аварга боллоо

 

Катарын Доха хотын “Халифа” цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж буй хөнгөн атлетикийн 17 дахь удаагийн ДАШТ-д анх удаа холимог 4х400 метрийн буухиа уралдаан болж АНУ-ын дөрвөл дэлхийн дээд амжилт тогтоон аваргалжээ.  Баг тус бүрээс хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй  тамирчин оролцдог холимог буухиа уралдааны мөнгөн медалийг Ямайк, харин хүрэл медалийг Бахрейн хүртсэн байна.

Эмэгтэйчүүдийн 20 км-ийн алхалтад медалийн тавцанд зөвхөн БНХАУ-ын тамирчид гарав. Лю Хун аваргалсан бол Циян Шанци мөнгө, Ян Люцин хүрэл медалийн эзэд болжээ.

Эмэгтэйчүүдийн тулгууртай хариалтын төрөлд ОХУ-ын  А.Сидорова аваргалж, АНУ-ын С.Моррис, Грекийн К.Стефаниди нар удаалжээ. А.Сидорова 4.95 метрийн өндөрт харайсан юм.

Аравдугаар сарын 6-нд өндөрлөх ДАШТ-д одоогийн байдлаар 14 орны хөнгөн атлетикчид медаль хүртээд байна.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close