Элон Маск хүмүүсийг 2022 онд Ангарагт хүргэх хөлөг онгоцыг танилцуулав

 

“SpaceX” компанийг үүсгэн байгуулагч Элон Маск сар төдийгүй Ангараг гариг руу хүмүүс болон ачаа тээвэрлэх боломжтой олон удаагийн ашиглалтын “Starship” сансрын хөлөг онгоцыг танилцуулсан тухай “Ройтерс” агентлаг уламжиллаа.

50 метрийн урттай, шатахуун болон ачааг оролцуулалгүйгээр 120 тонн жинтэй “Starship” нь Элон Маскийн хэлснээр 100 хүнийг тээвэрлэх боломжтой бөгөөд сар, Ангараг гаригт суурин газрууд үүсгэх үндсийг тавих ажээ.

“Starship” хөлөг онгоцны анхны туршилтын нислэг ойрын хоёр сарын дотор болох ба төлөвлөгөөний дагуу 20 км өндөрт хүрээд эргээд газардах юм байна. Дараагийн шатанд ойрын зургаан сард түүхэн дэх хамгийн хүчтэй эл хөлөг онгоцыг дэлхийн тойрог замд гаргахаар төлөвлөжээ.

Метан, хүчилтөрөгчөөр ажилладаг “Raptor” хэмээх хүчирхэг хөдөлгүүртэй бүхээгтээ 100 хүн бүхий “Starship” хөлөг онгоцыг 2022 онд сар, Ангараг гариг руу хөөргөх зорилготой гэнэ.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close