ОХУ-ын Мария Ласицкене өндрийн харайлтын анхны гурван удаагийн дэлхийн аварга болов

 

Катарын Доха хотын “Халифа” цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж буй хөнгөн атлетикийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн өндрийн харайлтын тэмцээнд ОХУ-ын Мария Ласицкене 2.04 метрийн өндөрт үсрэн түрүүлж, Украины Ярослава Магучих мөнгө, АНУ-ын Вашти Каннингэм хүрэл медаль тус тус хүртлээ.

Өдгөө 26 настай Мария Ласицкене эмэгтэйчүүдийн өндрийн харайлтын анхны гурван удаагийн дэлхийн аварга болж байгаа нь энэ юм. Түүнээс өмнө Болгарын алдарт Стефка Костадинова, Өмнөд Африкийн Хестри Клоэт, Хорватын Бланка Влашич нар дэлхийн хошой аварга болж байсан түүхтэй.

Мария Ласицкене өнгөрсөн долдугаар сард дэлхийн шилдэг эмэгтэй хөнгөн атлетикчдын чансааг тэргүүлсэн билээ.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close