Антарктидаас тасарч салсан“D28” мөсөн уул Лос Анжелес хотын дайтай

 

Антарктидын Эймери хошуунаас АНУ-ын Лос Анжелес хотын дайтай аварга том мөсөн уул тасран салж их далайд хөвөх болсон тухай далай судлалын Скриппс дээд сургууль мэдээлж байна.

“D28” нэр авсан тус мөсөн уул 315 тэрбум тонн жинтэй ба 1.6 мянган хавтгай дөрвөлжин километр талбайтай, 210 орчим метр зузаантай ажээ. Тус мөсөн уул хөлөг онгоцуудад аюултай байж болох тул олон улсын эрдэмтдийн баг хөдөлгөөнийг нь байнга ажиглах юм байна.

Антарктидын зүүн хэсэг дэх Ларс Кристинсен ба Ингрид Кристинсен нарын эргийн хооронд орших Эймери нь хэмжээгээрээ гуравт ордог мөсөн хошуу аж. Ийм хэмжээний мөсөн уул Эймеригээс хамгийн сүүлд 50 гаруй жилийн өмнө тасран салж байсан түүхтэй.

Б.Төгсөө

 

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close