ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны хурандааг сэтгэцийн өвчтэй этгээд хутгалж хороожээ

 

ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны хурандаа сэтгэцийн өвчтэй этгээд хутгалж хороосон тухай “РИА Новости” агентлаг уламжиллаа.

Тус хорооны албан ёсны төлөөлөгч С.Петренко сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, “Хурандаа В.Капустин эмнэлгийн байгууллагад ухаан оролгүй хорвоог орхив. Мөрдөн байццах хорооны үүдэнд иргэдийг хүлээн авах ажлыг зохион байгуулж  байхад нь түүн рүү халдсан юм. Мөрдөн байцаах хороо талийгаачийн ар гэрт эмгэнэл илэрхийлж бүх талаар дэмжлэг үзүүлэх болно” гэжээ.

В.Капустиныг албан үүргээ гүйцэтгэж байхад араас нь хутгалсан этгээдийг саатуулсан байна. Гэмт этгээд сэтгэц мэдрэлийн эмнэлэгт бүртгэлтэй нэгэн гэдэг нь тогтоогджээ.

Б.Төгсөө

 

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close