ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 67 нас хүрлээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр 67 нас хүрч байна. Тэрээр 1999 оноос хойш 20 дахь жилдээ ОХУ-ын удирдах албан тушаалыг (Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд) тасралтгүй хашиж байгаа юм.

В.Путин төрсөн өдрөө ойр дотны хүмүүстэйгээ байгальд гаран тэмдэглэнэ гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Д.Песков хэлсэн тухай “ТАСС” агентлаг уламжилжээ.

Владимир Владимирович Путин 1952 оны аравдугаар сарын 7-нд хуучин ЗХУ-ын Ленинград (одоогийн Санкт-Петербург) хотноо Владимир Спиродонович Путин, Мария Ивановна Путина нарын гурав дахь хүү болон мэндэлжээ. Түүний хоёр ах хоёул бага насандаа өөд болсон аж.

Ленинградын хууль, эрх зүйн их сургуулийг дүүргэсэн тэрээр ЗХУ-ын КГБ (Улсын аюулгүй байдлын хороо)-д Ленинградын мөрдөн байцаах хэлтэс, БНАГУ дахь ЗХУ-ын гадаад тагнуулын хэлтэст ажиллаж байжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч агсан Б.Ельцин түүнийг 1999 оны наймдугаар сард тус улсын Ерөнхий сайдаар, мөн оны арванхоёрдугаар сарын 31-нд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон юм.

Чөлөөнд гарсан хурандаа, эдийн засгийн ухааны доктор, самбо, жүдо бөхийн спортын мастер тэрээр герман, англи хэлтэй ажээ.

 

 

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close