И.Кац: Израиль Персийн булангийн орнуудтай харилцан довтлохгүй байх гэрээ байгуулахыг санаачилж байна

 

Израилийн Гадаад хэргийн сайд Исраэл Кац мэдэгдэхдээ, тус Персийн булангийн орнуудтай харилцан довтлохгүй байх гэрээ байгуулах санаачлага гаргасан тухай “АР” агентлаг уламжилжээ.

Тэрээр, “Ийм гэрээ байгуулах нь түүхэн алхам болж, бүс нутгийн сөргөөлдөөнийг төгсгөн энхийн хэлэлцээр байгуултал бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц болох нь дамжиггүй. Би НҮБ-ын Ерөнхий ассамблейд улсаа төлөөлөн оролцохдоо энэ санаачлагыг Арабын орнуудын Гадаад хэргийн сайд нар болон АНУ-ын олон улсын хэлэлцээний тусгай төлөөлөгч Ж.Гринблаттад танилцуулсан” гэжээ.

Израиль одоогийн байдлаар Арабын ертөнцөөс хоёрхон улс буюу Египет, Иорданитай л дипломат харилцаатай билээ.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close