З.Ибрахимович төрсөн өдрөөрөө өөртөө 1.5 сая еврогийн үнэтэй тансаг машин бэлэглэжээ

 

Хачирхалтай үйлдэл, мэдэгдлээрээ байсхийгээд олон түмнийг алмайруулдаг Шведийн алдарт хөлбөмбөгчин Златан Ибрахимович энэ сарын 3-нд 38 нас хүрчээ.

Тамирчны хувьд нэлээд хөгшдөх болсон ч тэрээр гандаа буураагүй, АНУ-ын “MLS” лигийн “Лос Анжелес Галакси” багт тоглож гайхамшигтай гоолууд оруулсаар байгаа билээ. Златан Ибрахимович нэг удаа өөрийгөө “MLS” лигийн бусад тоглогчтой харьцуулахдаа, “Ибрахимович бол “Фиат” машинууд дунд буй “Феррари” гэсэн нь бий.

Тэгвэл төрсөн өдрөөрөө тэрээр 1.5 сая еврогийн үнэтэй тансаг “Феррари SP2” машин худалдан авч өөртөө бэлэглэжээ. Златан Ибрахимович энэ тухай “Инстаграм” хуудсандаа мэдээлэхдээ, “Златан, төрсөн өдрийн мэнд хүргэе!” гэсэн тайлбар бичсэн аж.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close