Турк Сирид 219 “террористыг” устгасан гэв

 

Туркийн зэвсэгт хүчин Сирид явуулж буй “Энхийн эх булаг” байлдааны ажиллагааны явцад Курдистаны ажилчны нам ба Курдын өөрийгөө хамгаалах хүчний 219 “террористыг” устгасан тухай тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдэгджээ.

Курдын анги нэгтэглүүдийн байрлалыг агаараас довтолсноор өчигдөр эхэлсэн Туркийн “Энхийн эх булаг” ажиллагааны зорилт нь Туркийн өмнөд хилийн дагуу курдын анги нэгтгэлүүдээс чөлөөтэй аюулгүйн бүс байгуулан тэнд Сириэс ирсэн дүрвэгчдийг байрлуулах явдал аж.

Сирийн Засгийн газар тус ажиллагааг түрэмгийлэл гэж үзэж буй бөгөөд дэлхийн хамтын нийгэмлэг эрс буруушааж байгаа юм.

“Аль Арабиа” телевизийн мэдээлснээр Туркийн онгоцуудын бөмбөгдөлтөд өртөн Сирийн хойд хэсэгт нэг өдрийн дотор дор хаяж 17 энгийн иргэн амь үрэгджээ.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close