“Евро 2020”-д оролцох эрх авсан анхны шигшээ багаар Бельги тодров

 

“Евро 2020”-д оролцох эрхийн төлөөх хэсгийн урьдчилсан тоглолтуудын ээлжит тойрог Европ даяар өчигдөр боллоо. “I” хэсэгт Бельгийн “улаан чөтгөрүүд” одой улс Сан Мариног 9:0-ээр бут ниргэн “Евро 2020”-д оролцох эрхээ өвөртөлсөн анхны шигшээ багаар тодорчээ.

Ромелу Лукаку хоёр гоол оруулан Бельгийн шигшээ багийн бүх цаг үеийн довтлогчдоос анх удаа 50 гоолын босго давсныг тэмдэглэх хэрэгтэй.

Бельги долоон тойрогт бүгдэд нь хожиж, 28 гоол оруулан ганцхан бөмбөг алдаж үлдсэн гурван тоглолтод дараалан хожигдсон ч “Евро 2020”-ийг зорих нь тодорхой болжээ.

Мөн хэсэгт ОХУ талбай дээрээ Шотландыг 4:0-ээр буулган авснаар 18 оноотой болж сүүлийн гурван тойрогт нэг тэнцэхэд л “Евро-2020”-ийг мөн зорих юм.

“Евро-2020”-д нийт 24 баг оролцох билээ.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close