Индонезийн Улс төр, хууль зүй, аюулгүй байдлын сайдын амь насанд халджээ

 

Индонезийн Улс төр, хууль зүй, аюулгүй байдлын асуудлыг хариуцсан сайд Вирантог Банген мужийн Пандегланг хотод хүрэлцэн ирж машинаас буух үед үл таних эрэгтэй гэдэс рүү нь хоёр удаа хутгалж шархдуулсан тухай “The Jakarta Post” сонинд мэдээлжээ. Вирантогоос гадна нэг цагдаа мөн шархдсан байна. Эмнэлэгт хүргэгдсэн 72 настай сайдын биеийн байдал тогтворжжээ.

Халдлага үйлдсэн этгээдийг эхнэртэй нь хамт баривчилсан бөгөөд Индонезийн Улсын тагнуулын удирдах газрын дарга Буди Гунаваны мэдэгдсэнээр, тус хос “Исламын улс” террорист байгууллагад нэгдсэнээ зарлаад удаагүй “”Жамаа аншарут даулах” бүлэглэлийн гишүүд аж.

Тус бүлэглэлийн амиа золиослогч террористууд өнгөрсөн оны тавдугаар сард Христийн шашны хэд хэдэн сүм болон цагдаагийн газрын ойролцоо бөмбөг дэлбэлэхэд 30 гаруй хүн амь үрэгдсэн юм. Индонезийн Ерөхийлөгч Жоко Видодо сайдын амь насанд халдах ажиллагааг зохион байгуулсан террорист бүлэглэлийг ойрын хугацаанд илрүүлэн бүрэн устгах тушаал өгчээ.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close