Холливудын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг Роберт Айгер тэргүүлжээ

The Hollywood Reporter” сэтгүүл Холливудын хамгийн нөлөө бүхийн хүмүүсийн жагсаалт гаргажээ.

Жагсаалтыг “The Walt Disney” студийн Ерөнхий захирал Роберт Айгер тэргүүлсэн байна. Энэ жил тус студийн кинонууд найман тэрбум ам.долларын орлого олсон аж.

Жагсаалтын хоёрт “Netflix”-ийн Ерөнхий захирал Рид Хастингс, контентийн захирал Тед Сарандос нар, гуравт “NBCUniversal” студийн менежер Брайан Робертс, Стив Бурке нар тус тус бичигджээ.

Тэдний араас “Marvel“-ийн тэргүүн Кевин Файги, телевизийн хөтлөгч Опра Винфри, кино зохиолч Шонда Раймс, жүжигчин, продюсер Риз Визерспун, найруулагч Стивен Спилберг, медиа магнат Руперт Мердок, жүжигчин Двейн Жонсон, Брэд Питт, Вилл Смит, Леонардо ди Каприо нар жагссан байна.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close