ОХУ-ын Ар Байгалийн хязгаар дахь цэргийн ангийн байлдагч найман албан хаагчийг буудан хороожээ

 

Монголтой хил залгаа ОХУ-ын Ар Байгалийн хязгаарын Горный сууринд байрладаг цэргийн ангид албанд татагдаад дөрвөн сар болж буй байлдагч Рамиль Шамсутдинов харуулд гарах үедээ офицер, байлдагч найман хүнийг автоматаар буудан хороогоод тусгай албаныханд бууж өгсөн тухай “ТАСС” агентлаг мэдээллээ.

Байлдагч Рамиль Шамсутдинов офицеруудын ёс бус харилцаа, дэглэлтээс үүдэн ийм хэрэг үйлдсэн байж болзошгүй аж. Түүний алба хааж байсан анги удирдлагаасаа хол орших бөглүү тосгонд байрладаг тул тэр бүр хяналт, шалгалтад өртдөггүй байжээ.

Ангийн офицерууд нь байнга дарамталдаг байсан гэх Рамиль Шамсутдинов үйлдсэн хэрэгтээ харамсахгүй гэж мэдэгдсэн аж.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close