Криштиану Роналду оны шилдэг хөлбөмбөгчний “Globe Soccer Awards” шагналыг зургаадахь удаагаа гардав

Арабын нэгдсэн эмирт улсын Дубай хотноо оны шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Globe Soccer Awards” шагнал гардуулах ёслол болж, тус шагналыг Португалийн шигшээ, Италийн “Ювентус” багийн довтлогч Криштиану Роналду зургаадахь удаагаа гарджээ.

Өмнө нь тэрээр 2011, 2014, 2016, 2017, 2018 онуудад тус шагналын эзнээр тодорч байсан билээ.

Энэ жил “Globe Soccer Awards” Криштиану Роналдугаас гадна Аргентины шигшээ, Испанийн “Барселон”-ы Лионел Месси, Нидерландын шигшээ, Английн “Ливерпул”-ийн Виржил ван Дейк, Египетийн шигшээ, мөн “Ливерпул”-ийн Мохамед Салах нар нэр дэвшсэн байна.

Криштиану Роналду улиран одож буй 2019 онд “Ювентус”-ын бүрэлдэхүүнд Италийн аварга болж, Португалийг УЕФА-гийн Үндэстнүүдийн лигт түрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close