“France Football” өнгөрсөн аравны бэлгэдлийн шигшээ багийг нэрлэжээ

Францын “France Football” сэтгүүл өнгөрсөн арван жилийн хөлбөмбөгийн бэлгэдлийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг нэрлэжээ.

Аравны бэлгэдлийн шигшээ багт хаалгач Икер Касильяс (Испани), хамгаалагч Филипп Лам (Герман), Виржил ван Дийк (Нидерланд), Серхио Рамос (Испани), Марсело (Бразил), хагасхамгаалагч Хави (Испани), Лука Модрич (Хорват), Андрес Иньеста (Исапни), довтлогч Лионел Месси (Аргентин), Криштиану Роналду (Португал), Неймар (Бразил) нар багтсан байна.

Бэлгэдлийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг шалгаруулахдаа хөлбөмбөгчид сүүлийн 10 жилд “Алтан бөмбөг” шагналын ТОП-10-т тогтмол нэр дэвшиж байсныг гол үзүүлэлт болгожээ.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close