Сэм Мендесийн “1917” шилдэг драмын киноны “Алтан бөмбөрцөг” хүртлээ

 

Америкийн кино академийн “Оскар”-ын өмнөх хамгийн чухал удиртгал гэгддэг “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслол Беверли Хиллс хотын “Беверли-Хилтон” зочид буудлын танхимд 77 дахь удаагаа болж өндөрлөлөө.

Хамгийн нэр хүндтэй буюу шилдэг драмын киноны номинацид Сэм Мендесийн найруулсан дэлхийн нэгдүгээр дайны тухай “1917” тэргүүлжээ. Тус номинацид түүнчлэн Мартин Скорсезегийн “Ирланд эр” (“The Irishman”), Тодд Филлипсийн “Жокер” (“Jocker”), Ноа Баумбахын “Гэрлэлтийн түүх” (“Marriage Story”), Фернанду Мейреллишийн “Хоёр Пап”(“The Two Popes”) кинонууд нэр дэвшсэн юм.

Шилдэг инээдмийн ба мюзикл киногоор Квентин Тарантиногийн “Холливудад нэгэн удаа” (“Once Upon a Time in Hollywood”), гадаад хэл дээрх шилдэг киногоор БНСУ-ын найруулагч Бон Жун Хогийн “Хувалзууд” (“Parasites”) тус тус шалгарчээ.

Шилдэг эрэгтэй драмын жүжигчнээр Хоакин Феникс (“Жокер”), шилдэг эмэгтэй драмын жүжигчнээр Рене Зеллвегер (“Жуди”) нар тодорч “Алтан бөмбөрцөг” шагналыг гардсан байна.

Шилдэг найруулагчаар Сэм Мендес, шилдэг киноны зохиолчоор Квентин Тарантино нарыг тус тус нэрлэжээ.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close