Алт, палладийн үнэ дээд цэгтээ хүрэв

 

Дэлхийн зах зээл дээр алтны үнэ 2013 хойшхи дээд цэгтээ хүрэн нэг унци нь 1588.13 ам.доллараар арилжаалагдах болжээ. Палладийн үнэ ч урьд өмнө байгаагүйгээр өсч унци нь 2030.28 ам.долларт хүрсэн тухай “ВВС” агентлаг уламжилж байна.

Үнэт металлын үнэ ийнхүү огцом өсөх болсон нь Ойрхи дорнодод үүссэн хурцадмал нөхцөл байдалтай шууд холбоотой аж.

АНУ-ын Зэвсэгт хүчнийхэн сарын 3-нд Иракийн нийслэл Багдадын нисэх буудлын ойролцоо Ираны Зэвсэгт хүчний “Аль Кудс” тусгай албаны командлагч, генерал Касем Сулейманиг тусгай ажиллагааны явцад устгасан билээ. Үүний дараа Ираны Аюулгүй байдлын дээд зөвлөл генерал Касем Сулейманийн амийг хороогчдоос өшөө авна гэж мэдэгдсэн билээ.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close