Иран АНУ-ын цэргийн объектуудыг баллистик пуужин харван довтолжээ

 

Иран Ирак дахь АНУ-ын хэд хэдэн цэргийн объекгыг өөрийн газар нутгаасаа баллистик пуужин харван довтолсон тухай “АВС” телевиз мэдээллээ.

Пуужингийн цохилтод Иракийн хойд хэсгийн Эрбил хотын ойролцоох АНУ-ын цэргийн объект, баруун хэсэгт орших Айн Аль Асад дахь нисэх хүчний бааз өртжээ.

Sky News Arabia” телевизийн мэдээлснээс үзвэл Иран АНУ-ын цэргийн албан хаагчид байрлаж буй Айн Аль Асад дахь бааз руу есөн баллистик пуужин харвасан аж.

Ираны Зэвсэгт хүчний элит анги нэгтгэл болох Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус өөрийн командлагч, генерал Касем Солейманиг хороосны хариуд АНУ-ын цэргийн объектуудыг ийн довтолсноо мэдэгджээ.

Пуужингийн цохилтын хор уршгийн талаар хараахан мэдээлээгүй байна.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close