У.Хүрэлсүх ЖДҮ-чдээ нэр дэвшүүлбэл МАН ялагдана

Ийм прогноз сүүлийн үед харагдах болсон. Жил гаруйн өмнө “Сантмарал”-ын Л.Сумати 2020 оны сонгуулийг “Дахиад нэг эвслийн засгийн газрын үнэр гараад байх шиг байна” гэж байв.  Судалгаанд үндэслэсэн дүгнэлт шүү дээ.

Мөн 2019 оны сүүлчээр тус судалгааны төвөөс “Олон нийт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын авлигатай тэмцэх чиглэлээр хийсэн ажлуудыг дэмжиж байгаа нь харагдлаа. Судалгаанд оролцсон иргэдийн 41.8 хувь нь “Одоогийн Засгийн газраас энэ чиглэлд тодорхой ажлууд хийж, ахиц гаргана гэсэн өндөр хүлээлттэй байна” гэдгээ илэрхийлжээ” гэж мэдээлсэн.

Тэгэхээр хэдхэн сарын дараа болох УИХ-ын ээлжит сонгуульд эрх баригч МАН-ынхан намын даргынхаа оноо, түүний тэргүүлсэн Засгийн газрын нэр хүндийг бамбай болгож орно гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн Засгийн газрын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, дээрээс нь Улааанбаатарын утааг бууруулж чадсан зэрэг амжилтууд нь сонгогчдод итгэл төрүүлж буй юм.

Харин ирэх сонгуульд МАН-ыг татаж унагах нэг том асуудал бий. Тэр нь ЖДҮ-гийн хэмээх асуудал юм. МАН-ын 50 орчим хүн энэ асуудалд нэр холбогдсон. Тэдний дийлэнх нь УИХ-д нэр дэвших хүсэлтэй. Гэхдээ МАН-ын дарга У.Хүрэлсүх 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ ямар шүүлтүүрээр нэр дэвшүүлэхээс энэ бүхэн хамаарна.

Хэрвээ У.Хүрэлсүх ЖДҮ-чдээ нэр дэвшүүлэх л юм бол МАН ялагдана. Энэ бас л судалгаатай прогноз юм шүү.

Эх сурвалж: news1.mn

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close