БНХАУ-д уушгины хатгалгаа өвчин үүсгэгч “шинэ” Коронавирус илэрчээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчний үүсгэгчийг шинэ төрлийн Коронавирусээр үүсгэгдсэн болохыг өчигдөр зарлалаа.

Иймд эрүүл мэндийн байгууллагуудад шинэ төрлийн Коронавирусээр үүсгэгдсэн дэгдэлтээс сэргийлэх, хариу арга хэмжээ авах талаар дараах зөвлөмжийг өгч байна.

Үүнд:
1. Халдварын сэргийлэлт, хяналтын арга хэмжээ болон эмнэлзүйн гарын авлагыг нягтлах;
2. Лабораторийн биоаюулгүй ажиллагаа болон халдварын сэргийлэлт, хяналтын  нөхцөл байдлыг хянаж, бэлэн байдлыг хангах;
3.Сорьц тээвэрлэх, хадгалах, аюулгүй ажиллагааны журам зааврыг нягтлах;
4.Сорьцыг орон нутаг, үндэсний түвшин, олон улсын  лавлагаа лабораторит хүргүүлэх, шинжлэх нөхцлийг хангах;
5. Сорьц цуглуулах, тээвэрлэх, шинжлэх үеийн халдварын хяналт, сэргийлэлтийн төлөвлөгөө, журмыг гаргасан байх;
6. Олон улсын эрүүл мэндийн дүрэм (2005)-ийн дагуу хилийн нэвтрэн орох цэгт  өвчтэй хүнийг илрүүлэх, тусгаарлах, тээвэрлэх, оношлох, эмчлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангах зэрэг болно.

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close