Хунтайж Харригийн хатан хааны гэр бүлээс өрх тусгаарлах шийдвэрийг хүлээн зөвшөөрчээ

Их Британийн хунтайж Харри болон түүний эхнэр Меган Маркл нарын хатан хааны гэр бүлээс өрх тусгаарлах шийдвэрийн талаар хатан хаан Элизабет гэр бүлийнхнээ цуглуулан хуралдаж хүлээн зөвшөөрсөн тухай “ВВС” агентлаг уламжиллаа.

Сэндрингхем ордонд болсон хуралдааны дараа Их Британийн 93 настай хатан хаан мэдэгдэхдээ, “Тэднийг хатан хааны гэр бүлийн бүрэн эрхт гишүүн хэвээр байлгахыг хүсч байгаа ч өөрсдийнх нь шийдвэрийг хүндэлж байна. Хэдий тийм ч тэд бидний гэр бүлийн чухал бүрэлдэхүүн хэсэг хэвээр байх болно. Хунтайж Харри болон түүний эхнэрт Канад, Их Британийн дунд амьдрах шилжилтийн хугацаа байх ёстой гэдэгтэй бүгд санал нийллээ” гэжээ.

Харри, Меган нар Их Британийн хатан хааны гэр бүлээс салж, гэр бүлийн төсвөө өөрсдөө бүрдүүлэн бие дааж амьдрахаар шийдвэрлэснээ өнгөрсөн долоо хоногт зарласан нь дуулиан тарьсан билээ. Учир нь тэд үүгээрээ Их Британийн хаад, хатдын гэр бүлд олон зуун жил тогтсон уламжлалыг эвдсэн юм.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close