Михаил Мишустин ОХУ-ын Ерөнхий сайд боллоо

 

ОХУ-ын Төрийн дум тус Улсын Ерөнхийлөгч В.Путиний нэр дэвшүүлсэн М.Мишустиныг Ерөнхий сайдаар баталлаа. Тэрээр Д.Медведевийн тэргүүлж байсан өмнөх Засгийн газарт Холбооны татварын албаны даргаар ажиллаж байжээ.

Урьд өмнө улс төрд оролцож байгаагүй тэрээр ямар нэг улс төрийн юм уу бизнесийн бүлэглэлд хамаардаггүй бөгөөд үр бүтээлтэй ажилладаг чадварлаг удирдан зохион байгуулагч менежер аж. В.Путин М.Мишустиныг Ерөнхий сайдаар томилсон нь гэнэтийн зүйл болсон ч оновчтой сонголт гэж ОХУ-ын нөлөө бүхий улстөрчид санал нэгтэй үзэж буй тухай “Коммерсантъ” сонинд бичжээ.

М.Мишустин 53 настай, эдийн засгийн ухааны доктор, эхнэр, гурван хүүхэдтэй, хоккей тоглох хоббитой юм байна. Тэрээр Холбооны татварын албыг богино хугацаанд сүүлийн үеийн технологи хамгийн их нэвтэрсэн, хамгийн үр ашигтай ажилладаг ОХУ-ын Засгийн газрын нэгж байгууллага болгож чаджээ. ОХУ-ын Холбооны татварын алба өнгөрсөн жил 21.3 их наяд татвар цуглуулж татвар цуглуулалтыг ганцхан жилийн дотор даруй 23 хувиар өсгөсөн аж.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close