Конор Макгрегор “ковбой” Доналд Серронег түвэггүй ялав

 

UFC тулааны олон сая сонирхогчдын хүсэн хүлээсэн тулаан зугаа цэнгээний нийслэл Лас Вегаст хотноо өчигдөр боллоо. Ирландын Конор Макгрегор ОХУ-ын Хабиб Нурмагомедовт ялагдсанаа хойш 15 сарын дараа UFC-гийн октакон дэвжээнд эргэн ирж АНУ-ын “ковбой” Доналд Серронетэй хүч үзсэн юм.

Конор Макрегор тулааны эхний секундээс дайран давшилж, өрсөлдөгчөө унаган хүчтэй цохилтуудыг ар араас нь буулгасан ба шүүгч Херб Дин эхний үеийн 40 дэх секундэд тулааныг зогсооход хүрчээ. 34 тулаанд оролцсон хашир “ковбой” Конор Макгрегорт юм бололгүй далан таваараа бууж өгөв.

Энэхүү тулаанд оролцсоныхоо төлөө Конор Макгрегор гурван сая ам.доллар, харин түүний өрсөлдөгч Доналд Серроне “ердөө” 200 мянган ам.доллар авчээ.

UFC-ийн тэргүүн Дана Вайт тулааны өмнө хэлэхдээ, Конор Макгрегор Доналд Серронег ялбал Хабиб Нурмагомедовтой дахин тулалдуулна гэсэн билээ.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close