Валерий Гергиев Венийн театрт хоцорсны улмаас удирдаачийг яаралтай солиход хүрчээ

 

ОХУ-ын алдарт удирдаач Валерий Гергиев Венийн дуурийн театрт “Лоэнгрин” дуурийг удирдах байсан ч цагаасаа хоцорсны улмаас түүнийг яаралтай солиход хүрсэн тухай “Эхо Москвы” уламжлав.

Валерий Гергиев онгоцны нислэгийг хойшлуулснаас болж хоцорсон бололтой. Хэдий тийм ч олон улсын соёл урлагийн ертөнцөд түүнийг байж боломгүй үйлдэл хийсэн хэмээн шүүмжилжээ. Тэрээр үүнээс өмнө ч хэд хэдэн удаа дуурийн эхлэлээс хоцорч байсан аж.

Валерий Гергиев нь Мариинскийн театрын захирал бөгөөд 2007-2015 онуудад Лондоны симфони найрал хөгжмийг удирдаж байсан юм.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close