Вуханы нисэх буудалд титэмт вирус илрүүлэгч аппарат байрлуулжээ

 

БНХАУ-ын ариун цэвэр, эрүүл ахуйн хяналтын байгууллага шинэ тахалт өвчин дэгдсэн Вухан хотын нисэх буудал, төмөр замын буудлуудад тус өвчнийг өдөөгч титэмт вирусыг илрүүлэгч аппаратууд байрлуулсан тухай “Шинхуа” агентлаг мэдээлжээ.

Үүнээс гадна Вуханы ойр орчмын гол замуудын уулзварт аппаратуудыг байрлуулан шалгалт хийж эхэлжээ. Тус хотод өчигдөр шинэ титэмт вирусын улмаас хатгаа туссан 17 хүнийг илрүүлэн эмнэлэгт хэвтүүлсэн байна. Одоогийн байдлаар титэмт вирусээр халдварласан хүний тоо 62-т хүрчээ.

БНХАУ-ын Засгийн газар арванхоёрдугаар сарын 31-нд тус улсын төв хэсэгт орших Вухан хотод хатгаа өвчний тахал дэгдсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдэгдсэн билээ. Энэ сарын 7-нд Хятадын мэргэжилтнүүд өвчнийг өдөөгч нь шинэ титэмт вирус 2019-nCoV болохыг тогтоосон юм.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close