“Бундеслиг”-ийн тоглолтууд маргааш сэргэнэ

Коронавирусын цар тахлын улмаас завсарлааад байсан Германы мэргэжлийн хөлбөмбөгийн “Бундеслиг”-ийн тоглолтууд маргааш сэргэх тухай “Kicker” сонин мэдээлжээ.

“Бундеслиг”-ийн 26 дахь тойргийн “Борусси” (Дортмунд) — “Шалке”, “Лейпциг» — “Фрайбург”, “Хоффенхайм” — “Херта”, “Фортуна” — “Падерборн”, “Аугсбург” — “Волфсбург”, “Айнтрахт” — “Борусси” (Менхгладбах) тоглолтууд үзэгчгүй болох ба телевизээр шууд дамжуулах ажээ.

Европын хөлбөмбөгийн шилдэг лигүүдээс ийнхүү “Бундеслиг” хамгийн түрүүнд тоглолтуудаа сэргээж байна.

Үүнээс өмнө Германы Канцлер Ангела Меркел мэдэгдэхдээ, тус улсад энэ сарын 15-наас спортын болон соёл, урлагийн зарим арга хэмжээнүүдийг үзэгчгүйгээр зохион явуулж болно гэсэн билээ.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close